Онцлох мэдээУрлаг, Спорт

“Moon Dance”-ийнхан бүжгийн спортын ДАШТ-д финалд шалгарлаа

Бүжгийн спортын манлай “Moon Dance” хамтлаг энэ сарын 08, 09-ний өдрүүдэд Австри улсын Вена хотод зохион байгуулагдсан латин бүжгийн ДАШТ-д формейшн төрөлд амжилттай оролцож, финалд шалгарлаа.

Шилдэг зургаан багт 1.Герман 2.Орос 3.Монгол 4.Австри 5.Орос 6.Герман гэсэн багууд үлдсэн байна.

 “Moon dance” хамтлаг нь бүжгийн спортын энэ төрлөөр ДАШТ-нүүдэд 2014 оноос хойш тасралтгүй оролцож байгаа аж. 2014 онд Германд болсон Латин бүжгийн ДАШТ-нд 9-р байр, 2015 онд Австрид болсон Латин бүжгийн ДАШТ-нд 7-р байрт тус тус шалгарч, амжилтаа ахиулсаар 2016 онд Германд болсон Латин бүжгийн ДАШТ-нд Дэлхийн шилдэг 6 хамтлагийн 1-ээр финалд шалгарч, улмаар 5-р байрт орж байсан юм. Ийнхүү Монгол Улсаас анх удаа, мөн Азиас анх удаа формейшн төрөлд финалд шалгарсан бүжгийн хамтлаг болж, чансаагаараа эхний гуравт эрэмбэлэгдэх болжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

6 Сэтгэгдэлтэй

  1. Ямар мундаг юм бээ, дэлхийд тэргүүлдэг улстай эн зэрэгцэн өрсөлдөж байгаад үнэхээр бахархаж байна, ТОМООС ТОМ АМЖИЛТ ХҮСЬЕ БАЯР ХҮРГЭЕ. ЭХНИЙ 3Т БАГТАХ БАЙХАА АМЖИЛТ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close