“Трансформерс. Сүүлчийн морьт баатар” кино улиран одож буй оны хамгийн муу киногоор шалгарлаа. “Rolling Stones” сэтгүүлээс уг шалгаруулалтыг хийсэн байна.
Тус сэтгүүлийнхний тэмдэглэснээр кинонд Майкл Бэй хэтэрхий олон удаа өөрчлагддөг гэнэ. Үүнээс гадна сүүлийн хоёр ангид нь гол дүрд тоглосон Марк Уолберг дараагийн киноны зураг авалтад оролцохоос татгалзсан нь ч нөлөөлжээ.
Хоёрдугаарт Идрис Эльба, Мэттью Макконахи нарын тоглосон “Харанхуй цамхаг” орж байна. Энэ киног Стивен Кингийн зохиолоос сэдэвлэсэн юм.
Харин гуравдугаарт “Fifty shades Darker” кино оржээ.
Түүнчлэн “Валериан ба мянган гарагийн хот”, “Сайн уу, аав аа, шинэ оны мэнд” инээдмийн киноны хоёрдугаар хэсэг, Жорж Клунийн тоглосон “Субурбикон”, Терренс Маликийн “Дууны цаадах дуу”, Том Крузын “Муми” “Бидний дундах уулс” зэрэг кино багтжээ.