БНАСАУ-ын нэгэн цэрэг Өмнөд Солонгос руу зугтах оролдлого хийх үеэрээ шарх авч, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Түүнийг зугтах үед араас нь гал нээж, хүнд шархадсан юм.
Харин Өмнөд Солонгосны талаас түүнийг эмнэлэгт хүргэж, яаралтай мэс засал хийснээр амь насыг нь аварч чадсан байна. Үүний дараа эмч нар түүнээс шаардлагатай шинжилгээ авч, нэлээд хэдэн шимэгч хорхой илрүүлсэн төдийгүй В гепатиттай болохыг нь баталсан. Түүнд мэс засал хийсэн доктор Лии “Би анагаахын салбарт 20 жил ажиллаж байхдаа анх удаа ийм шимэгч харж байна. Түүний дотор 26 см урттай шимэгч байсан. Тэр азаар амьд үлдсэн” гэж мэдэгджээ.
Эмч нарын таамаглалаар бол эдгээр шимэгч нь халдвартай хоол хүнсээр дамжин түүний биед оржээ. Учир нь Хойд Солонгост газар тариаланг хүний өтгөнөөр борддог ажээ. Доктор Лии нэмж хэлэхэд хэрвээ эдгээр бүтээгдэхүүнийг тусгай бодисоор боловсруулахгүй бол шимэгчид хүний биед идсэн түүхий ногоогоор нь дамжиж ордог гэнэ.
3 comments
Ee burhan min, Amdiin tamd baigaa ene erevdmeer ard tumen hezee neg jargah tsag ny ireh bol
Yasan azgyi ard tumen be Xezee neg ene aimshigiin deglem ni ustan ygyi bolj xoid solongoschuud maani amar taivan amidrax bol doo
энэ худлаа мэдээ бхаа хун зугтан зугтан ирээд ухлийн ирмэгт бхаа тийм ийм овчтэй гэдэг бол хэн нэгний санаасаа Болсон цуурхал домог болгох гэсэн уг нудээрээ харсанд итгэж сурцгаая