Өнөөдөр дэлхий дээр 1200 төрлийн цахим мөнгө бий болчихоод байна. Үүний нэг нь дэлхийн зах зээл дээр хамгийн эрэлттэй байгаа биткойн. Энэхүү цахим валютад дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулж байгаа төдийгүй манай улсад ч . мөн ялгаагүй сүүлийн үед цахим мөнгө гэж юу болох, хэр ашигтай зэрэг асуудлыг сонирхож эхлээд буй. Тэгвэл энэ талаар хэн юу хэлсэнийг хүргэе.
Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар: Биткойн бол шинэ бизнес боломж
Биткойн бол шинэ бизнес боломж, Энд эрсдэл үүрч болно. Храаин блокчэйн бол шинэ технологи. Тоон ертөнц өнөөдөр бодит амьдрал болж бйана.
Тиймээс дижитал яаматй болх саналыг дэвшүүлж байгаа. Бас дижитал Элчин сайдуудыг томилно. Төрийн албаны тунгалаг байдлыг блокчэйн технологил түшиглээд жинхэнэ утгаар нь бүрдүүлэх гарц харагдаж байна.
“Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг: Биткойн олборлоод дулаахан суух боломжтой болж байна
Монголчууд тодорхой биткойн олборлох туршилтыг дор бүрнээ хийгээсэй гэж хүсч байна. Ялангуяа зууханд нүүрс шатаадаг байсан бол биткойн олборлоод дулаахан суух боломжтой болж байна шүү дээ.
Нэг машинаас сард 300 ам.доллар олох боломж бий. Блокчэйн технологи бол биткойны үндэс суурь нь юм.
Монгол банкны эдийн засагч: Ц.Түмэнгэрэл: Эрсдэлээ л сайн мэдэж байж шийдвэрээ гаргаасай
Биткойн бол цөөн хүрээллийн хүмүүсийн санаа зовж буй мөнгө. Өнөөдөр манайд хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ нотариатаар батлуулахад дундын зуучлагч байдаг. Эсвэл мөнгө шилжүүлэхийн тулд санхүүгийн байгууллагаар дамжуулдаг. Ингэж дамжихгүй байх боломжийг блокчэйн олгож байгаа юм. Тэгэхээр цаг хугацаа мөнгө хэмнэнэ гэсэн үг.Монголд бол биткойн албан ёсны төлбөрийн хэрэгсэл биш. Эрсдэлийг нь сайн мэдэж, шийдвэрээ гаргаасай.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Цахим засаглал, ухаалаг төр бий болгохын тулд блокчэйн технологи нэвтрүүлэх нь зүйтэй
Блокчэйн технологи нь Монголд маш олон давуу тал бий болгоно. Цахим засаглал, ухаалаг төр бий болгохын тулд блокчэйн технологи нэвтрүүлэх нь зүйтэй.
Манай улсын хилээр биткойн олборлох 2500 төхөөрөмж өнгөрсөн нэг сарын хугацаанд орж ирсэн. Манайд интернэтийн төлбөр, эрчим хүчний үнэ хяд тул хөрөнгө оруулагчдыг татах боломжтой.
10 comments
ОРОсууд үүнийг чинь хязгаарласан хууль саяхан гаргасан_Баахан хулхидуулаад алт дилерийн хэрэг шиг болов сул мөнгө гэжж хаач байхгүй
Энэ нөхөр тагнуулын зөвшөөрөлгүй дижитал Ярьж байж гадаад яамаа тэр чигт нь хакердуулав Яасан дураараа сайд вэ
Эрсдэл энэ тэрээ тооцоод өөрсдийнхөө мөнгөөр энэ бизнесээ хийгээрэй. Татвар төлөгчдийн мөнгийг зарцуулахыг зөвшөөрөхгүй шүү. Амар хялбар аргаар мөнгө олно гэдэг маш аюултай. Эрсдэл маш өндөр. Оффшортой хүмүүс ч яахав мөнгөө яаж, хэрхэн хурдан өсгөх юу гэж бодох биз. Жирийн иргэдийг хөлдөө чирч гай тарив. Хичнээн хүн гэнэн царайлаад байр машинаа зээлд тавиад энэ бизнест ороод шатах бол. Болгоомжтой байх хэрэгтэй шүү. Мөнгөнөөс чухал зүйлс дэлхийгээр дүүрэн байгаа.
Ямар муухай алдаатай бичдэг юм бэ
hytad stustai hvmvvsd ch mongol yah ni hamaagvi bhaldaaa
ultail hudulj uzeesee bilee….manaihanch olzond durtai shuu….hulihduulj handagguil yum baih daa…..daraana tur zasag harj uzsengui geed nus nulmistaigaa hutgaldaad baidag shuu
harj l baij bolii doo. ih l ersdeltei hurungu gesen.
Энийг одоо ямар хүн бичдэг байнаа? ямар сургууль төгссөн болоод ийм ажил хийдэг юм бэ?
jiriin irged yyniig oilgohgyi l dee oilgohgui bolohoor yaltai bilee dee teheheer erh medeleerei deedsyyd hiih bh hurungu ni tusuv bh magadlaltai dilleruud ih sain medej bgaa bololtpoi
Gadaad hariltsaanii saidiin yarih sedev arai bishee.