Байнга нойрмоглож, эрч хүч унаж, дархлаа сулрах нь ядаргааны цорын ганц шинж тэмдэг биш. Эмч нарын үздэгээр архаг ядаргааны синдромыг бөөрний булчирхай хариуцдаг гэнэ. Энэ эрхтэн таны биед адреналин, кортизол ялгаруулж байдаг аж. Архаг ядаргаа туссан үед бөөрний булчирхай эдгээр дааврыг хангалттай тоогоор ялгаруулж чадахаа больж, гөлгөр ноомой, сул дорой болгодог. Тэгвэл архаг ядаргаа туссан байж болзошгүйг илтгэх 5 шинжийг хүргэж байна.
-Амттангүйгээр байж чадахгүй болно. Хэрвээ та амттанд дурлагч нэгэн биш хэрнээ сүүлийн үед шоколадгүйгээр сууж чадахгүй болсон, идэхгүй бол толгой эргэж, зүрх дэлсэж, түгшүүр төрж байвал архаг ядаргааны шинж мөн.
-Жин буурхгүйгээр хоолны дуршилгүй болох. Танд хоол унд амтгүй санагдаж, идэх хүсэл төрөхөө больсон ч жин яг нэг хэвэндээ байвал ядаргаа тусчээ. Энэ байдал долоогоос дээш хоног үргэлжлэх нь түгшүүрийн дохио юм.
-Анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү санагдана. Нэг зүйлээс нөгөө зүйл рүү анхаарал шилжиж, нэг ажлаа хийхэд хэцүү болж, ямар ч ажлын бүрэн дуусгаж чадахгүйд хүрнэ. Асар их, дааж давшгүй их ажилтай мэт санагдана.
-Байнгын “бага зэрэг өвдөлтийн байдал”-тай явна. Ханиалгаад, нус гоожоод, халуурч байгаа шинж харагдахгүй ч яг л ханиад хүрэх гэж байгаа мэт болно. Хоолоо тагларч, хамар үе үе битүүрч, нус гоожиж, хэдэн долоо хоногийн турш бие суларна. Ийм байдлаар бие дээрдэх ч үгүй, дордох ч үгүй яваад л байх бөгөөд эм уугаад нэмэр болохгүй. Энэ бол архаг ядаргааны шинж.
-Гэдэстэй болно. Та жин нэмээгүй байсан ч бэлхүүснээс урагш гэдэс гараад эхэлсэн байвал юун түрүүнд хийгээр дүүрчихлээ гэж битгий бод. Гэдэс дүүргэх ямар нэгэн хоол идээгүй байхад л цондойгоод байвал архаг ядаргааны шинж гэж ойлгож болно.