Монгол улс Төрийн Сүлдээ алдаж байгаа талаар 2017 оны 11-р сарын 30 ны өдрийн 11.00-11.30 Улаанбаатар зочид буудлын Хөх сүм танхимд “Өнө эртний Гүн ухаан судлалын Хүрээлэн” ТББ-аас Нээлттэй сонгол хийх болсон, энэхүү арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд У. Хүрэлсэх болон УИХ-ын 76 гишүүд мөн зарим Яамдын Сайд нарыг урьсан талаар Олон нийтэд ил тод мэдээлэл хүргэж байна.
Монгол Улсын Төрийн Сүлдний хэрэглээ дуусгавар болох болсон талаар Монгол улсын Төр Засагт мөн Монголын нийт Ард түмэнд хандаж ил тод Нээлттэй хэлэлцэх цаг болжээ. Аливаа бүхэнд өөрийн цаг хугацаа гэж бий. Улс үндэстэн бүхэн өөрийн Улсын Төрийн Сүлд, Төрийн далбаанд хүндэтгэлтэй ханддаг. Түүний дотор Монголчууд Төрийн Сүлд, Төрийн далбаандаа хандах Ард түмний хандлага хамгаас эрхэм байдаг. Монголчууд Төрийн Сүлд, Төрийн далбаандаа хандах хандлага бусдаас ялгаатай нь алтан Төрийн Сүлд хэмээн Төрийн далбаа, Төрийн Сүлдэндээ залбирч байдаг онцлогтой. Өнөөгийн Монгол улс нь Төрийн Сүлд хэмээх ойлголтонд уламжлалт хар цагаан Сүлднээс гадна Төрийн далбаан дээрх Соёмбо Сүлд мөн Монгол Төрийн Сүлд хоёр юм.
Монгол улсын Төрийн Сүлдний хэрэглээ дуусгавар болж байгааг Монгол улсын Их хурлын 76 гишүүнд, Монгол улсын Ерөнхий Сайдад, Монгол улсын ШУА болон зохих мэрэгжлийн Яамдад албан ёсоор танилцуулахаас гадна Монгол улсын бүх Ард түмэнд танилцуулах шаардлагатай гэж үзэж энэхүү Нээлттэй ил захидлыг илгээж байна.
Монгол улсын Төрийн Сүлд хүчингүй болж түүний хэрэглээ дуусгавар болж байгаа хамгийн гол шалтгаан нь гуравдагч Мянганы 17-р оны сүүлчээр Наран нумтын гэрт байрлахуйд загасны эрин дуусгавар болж Бумбын эрин эхэлж байгаа яг тэр л түүхэн цаг үед Хүн төрлөхтний түүхэнд Бат хааны Алтан ордын улс шинэ түүх эхэлж байх үетэй давхцаж байгаа юм. Үүгээр, Монголчуудын эртнээс хүсэн хүлээсэн алтан Төрийн Сүлд зохих ёсоор өршөөн авран хамгаалах цаг нэгэнт иржээ.
Ингэж, ахмад ач хөвүүн Бат хааны Алтан орд улсын алтан Төрийн алтан Сүлд оршихуйн цаг эхэлж байгаа үед отгон ач хөвүүдийн Орд улсын түүх дуусгавар болж байгаа үед Халхын Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Соёмбо цаашид Монгол улсын Сүлд хэвээр оршин байх боломжгүйн талаар зохих тайлбар хийх цаг нэгэнт болжээ.
Өнөөгийн Монгол улсын Далбаан дээрх Соёмбо Сүлдийг 17-р зуунд Халхын Өндөр гэгээн бүтээж үлдээсэнг хожуу Төрийн далбаандаа залж өнөө хүрчээ. Гэхдээ, алтан Сүлдэнд залбирдаг монголчуудын хувьд Соёмбо тэмдэгний зөвхөн орой дээр гурван үзүүрт мөнх галын бэлэгдэл нь алтан Төр оршихуйн мөн чанарыг дангаар агуулдаг. Харин, Наран бэлэгдэл нь Хүннү гүрэний Наран гэрэлт улс оршихуйг бэлэгддэг бол дээшээ харсан хавирган Саран бэлэгдэл нь 37-р өргөргийн өмнө зүгт орших дорнын Соёлт Улс үндэстнүүдийн Саран гэрэлт улс үндэстэн оршихуйн бэлэгдэл мөн. Тиймээс, төв Азийн Чингисийн монголчууд зөвхөн тэргэл Саран бэлэгдэл хамгаас чухалд үздэг, хэзээ ч хавирган Саран бэлэгдэл эрхэмлэдэггүйг илчлэн таниулах цаг болжээ. Түүнчлэн, Соёмбо бэлэгдлийн хос загасны бэлэгдэл нь хоёр үзүүрт Сэтгэлтний бэлэгдэл, үүгээр Есөн эрдэнэнийн оронд үл хамаарах Газар зүйн байрлалын сонор соргог хос загасны бэлэгдэл боловч тэдний хэрүүлч загас гэдэг, учир нь тэдгээр хоёр хос загасны нэг нь үхэж байж нөгөө нь оршихуйгаа баталгаажуулдаг онцлогтой. Хэрвээ хэн нэгэн, алтан Төрийн бэлэгдлийн талаар ярих гэж оролдвоос хос хоёр загас нэгэн зүгт дээш харж байрласан байдаг онцлогтой. Үүнийг Төрийн долоон бэлэгдлээс олж харах боломжтой. Түүнчлэн, нэгэнт Загасны эрин дуусгавар болж байгаа учраас цаашид загасан бэлэгдэл хэрэглээ ч мөн дуусгавар болж байгаа.
Дахин сануулахад отгон хөвүүн Тулуй, түүний удмынхны Төрт ёсны түүх дуусгавар болж ахмад хөвүүдийн Төрт ёсны түүх цоо шинээр эхлүүлэх түүхэн цаг үе тохиосон учраас Монгол улс нь цаашид Соёмбо Сүлд хэрэглэх боломжгүй болсонг Монголын Ард түмэнд ил тод Нээлттэй захидал илгээн танилцуулж байна.
Монгол улсын Төрийн Сүлд хэрэглэх хугацаа дуусгавар болж байгаа асуудал Монгол улсын бүх Ард түмэн зайлшгүй мэдэх мөн цаашид хэрхэхийг Монголын Ард түмэн Төр Засагтайгаа хамтдаа амжилттай шийднэ гэж найдаж байна.
Өнө эртний Гүн ухаан судлалын Хүрээлэн ТББ
3 comments
Зөв шийдэл байна солихоос нааш энэ улс хөгжихгүй
Одоо бүүр сүр сүлдгүй болгох нь үү. Энэ л дутаж гэнэдээ. Хэний явуулга вэ.
za ho mongol ulsiin shine turiin suldiig zursan hunii udam sudriig sain sudlaarai ard tumen minee nutag orniihon ni ter hund ih l muu yum bna lee shuu Udam damjsan hulgaich ch gene uu Tegheer ene suldiig shuten bishirch yavna gedeghulgaichiig shutdegtei adil tiim uchiraas ene tur chin oodlohgui uruudaad bna. Ter morinoosoo buusan suusan durs zuragtaa bish shuu