Өвлийн улиралд иргэд машинаа асаах, халаах зорилгоор доор нь гал түлдэг. Үүнээс болж төмөр хүлэгээ шатааж өмч хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарах болжээ.  Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд оршин суур  иргэн Б-гийн эзэмшлийн …..ЗАА улсын дугаартай “Шаланз” загварын ачааны автомашин шатаж байсныг Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай өчигдөр өглөөний  10:10 цагт очиж унтраасан байна. Мөн  Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд иргэн Ч-гийн эзэмшлийн ….УНР улсын дугаартай “Суббару простер” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагын дагуу үхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 10:05 цагт очиж унтраажээ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн