“Нэг өрх-Нэг ажлын байр” сэдэвт хэлэлцүүлэг маргааш Хангарди ордонд болно. Хэлэлцүүлгийн гол зорилго Улаанбаатар хотын нийгэм эдийн засгийн нөөц боломж, хөдөлмөрийн зах зээлийн багтаамж, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж хүн амын хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлэх, орон нутгийн түвшинд төр хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагаанд тулгуурлан ажлын байр бий болгох хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлого хэрэгжүүлэх боломж, арга зам шийдлийг олоход оршино.
Хэлэлцүүлгээр дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
“Нэг өрх-нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгч цаашид бодлогын түвшинд хэрхэн ажиллах асуудлаар санал солилцох
“Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээмжтэй ажил эрхлэлт, зохистой хөдөлмөрийг хөхиүлэн дэмжих зорилтыг дэвшүүлсэн ба Монголд өнөөдрийн байдлаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгоход эдийн засгийн өсөлт хэрхэн нөлөөлж буй байдал
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд нийгмийн түншлэгч талуудын үүрэг оролцоо ямар түвшинд байна үүнийг хэрхэн нэмэгдүүлэх
Бичил, жижиг бизнесийг дэмжин зохистой ажлын байр бий болгох боломжийг харж, арга замыг тодорхойлон шийдэлд хүрэх
Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаагаар иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшингийн өнөөгийн байдал болон цаашдын хүлээлтэд тулгуурлан бодлого тодорхойлох
Ажлын байрны баталгааг ханган нэмэгдүүлэхэд хамтын гэрээ хэлэлцээрийн гүйцэтгэх үүрэг оролцоо
Хэлэлцүүлэгт нийслэлийн төр захиргааны байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, Ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцоно.