Меган Маркл ханхүүтэй гэрлэснээр хийж болохгүй 10 зүйл

Их Британийн ханхүү Харри, жүжигчин Меган Маркл нар даваа гарагт албан ёсоор сүй тавьсан билээ. Энэ тэмдэглэлт үйл явдлаас өмнөхөн Меган “Форс-мажор” хэмээх цуврал киноныхоо зураг авалтыг дуусгаж, Лондонд нүүж ирсэн. Одоо Маркл жүжигчний ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болж, ханхүү Уильямын гэргий Кейт Миддлтоны адил нийгэмд тустай ажил эрхлэхээс өөр аргагүй болж байгаа юм.

Меганы хувьд ханхүүгийн гэргий болохын тулд ордны дүрмээс гадна хэд хэдэн этгээд, хөгжилтэй дүрэм журмыг дагахаас өөр аргагүй болж байгаа юм. Ингээд Меган Маркл ханхүү Харритай гэрлэснээс хойш юу хийж болохгүй вэ?

№1 “Монополь” тоглоом тоглож болохгүй

Ханхүү Эндрю 2008 оноос хатан хааны гэр бүлд энэхүү алдарт ширээний тоглоом тоглохыг хоригложээ. Учир нь энэ нь хааны гэр бүлийнхэнд хэтэрхий шалиг завхай тоглоом гэнэ. Меганд л энэ тоглоом хамгийн дуртай тоглоомынх нь нэг биш байгаасай гэж л найдах үлдлээ.

№2 Хясаа идэж болохгүй

Эмч нар хатан хааны гэр бүлийг хясаа хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Учир нь хясаа хоолны хордлого авах, харшил өгөх магадлал хамгийн өндөр бүтээгдэхүүн гэнэ. Үнэндээ хатан хааны гэр бүлийн бүх гишүүн энэ дүрмийг дагаж чаддаггүй. Жишээлбэл ханхүү Чарльз үе үе энэ идээгээр өөрийгөө баярлуулдаг.

№3 Улс төрийн үнэлэмжээ илэрхийлж болохгүй

Хэдийгээр Британийн хатан хааны гэр бүлийн төлөөлөгчид хилийн чанадад улс орныхоо ашиг сонирхлыг төлөөлөн оролцдог ч тэд улс төрйн тухай хувийн үзэл бодлоо ил гаргах ёсгүй. Түүнчлэн тэд санал өгөх эрхгүй. Энэ бол Үндсэн хуульд нийцэхгүй зүйл ажээ.

№4 Хатан хааны гэр бүлийн бусад гишүүдийг нэрээр нь дуудаж болохгүй

Хатан хааны гэр бүлийн гишүүд бие биеэ зөвхөн цолоор нь, эсвэл “сэр”, “мэм” гэж л дууддаг. Харин Меган, Мег гэх нэрийг хувийн яриандаа л ашиглаж болно. Хуримын дараа ханхүү Харри Сассекийн гүн цол хэргэм авах юм байна. Тиймээс Меган Марклыг Эрхэм дээдэс Сассекийн гүнгийн ахайтан гэж дуудна.

№5 Гарын үсгээ тарааж болохгүй

Меган бусад жүжигчдийн адил шинэ киноны нээлт, үдэшлэгт, заримдаа гудамжинд явж байхдаа хүссэн хүн бүхэнд гарын үсгээ өгч сурсан. Тэгвэл хатан хааны гэр бүлийн гишүүн болчихвол албан ёсны баримтаас бусад хаана ч гарын үсгээ зурах эрхгүй болж байна.

№6 Зохисгүй хувцаслах хориотой

Меган хуримын дараа өмсөх дуртай энгэр задгай, мини хувцаснуудаа мартахаас өөр аргагүй болно. Хатан хааны гэр бүлийн эмэгтэйчүүд дэгжин хувцаслах ёстой. Тэд үдэшлэгт оролцох үедээ л мөрөө ил гаргасан хувцас өмсөж болох бөгөөд энэ үедээ заавал урт бээлий өмсөнө. Банзлын урт нь өвдөгнөөс яльгүй дээш байхыг зөвшөөрнө. Түүнчлэн хатагтай нар ямар нэгэн хээ чимэглэлгүй трико заавал өмсөх ёстой бөгөөд маш өндөр өсгийтэй гутлаас татгалзах хэрэг гардаг. Албан ёсны үйл ажиллагаанд үсээ шууж боох бол, нүүр будалт нь даруухан байж, үнэт эдлэлийг сонгохдоо аль болох жижигхэн байлгахыг эрмэлзэнэ. Энэ асуудал дээр жүжигчин бүсгүй санаа зовохгүй байж болно. Учир нь түүний дэргэд Британийн загварын бурханд тооцогддог Кейт Миддлтон байна.

№7 Ангийн арьсаар хийсэн үслэг эдлэл өмсөхгүй

III Эдуард хаан хааны гэр бүлийн бүх гишүүдийг үслэг эдлэлээс татгалзах зарлиг гаргаж байжээ. Гэвч үүнд зөвхөн шуба л ордог бөгөөд үслэг малгай, зах зэргийг хориглодоггүй байна.

№8 Хар даашинзгүйгээр хаа нэгтээ аялахыг хориглоно

Хатан хааны гэр бүлийн бүх гишүүн дагаж мөрддөг дүрэм. Гишүүдийг байхгүйд төрөл төрөгсдөөс нэг нь нас барвал гашуудал болгон шууд өмсөх дүрэмтэй.

№9 Тод өнгөөр хумсаа будуулж болохгүй

Ордны дресс-кодны бас нэг дүрэм. Хумс засалт нь аль болох өөрийнх нь төрөлх өнгөтэй дөхүү байна. Хумсны урт дунд зэрэг байх бөгөөд хэлбэрийг нь нямбайлан зассан байна.

№10 Дараах 8 үгийг хэлж болохгүй

Хатан хааны гэр бүлийн гишүүд үг хэлэндээ нарийн анхаардаг. Тэдний “хар жагсаалт”-д дараах 8 үг багтдаг байна. Ямар ч үед хэрэглэж болохгүй эдгээр үгсийн тоонд “үнэртэй ус”, “зочны өрөө”, “буйдан”, “аав”, түүнчлэн “гял цал”, “дотоод хаалга”, “хүлцэх ажаамуу”, “жорлон” гэсэн үгс багтдаг.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн