Харумафүжи болон Таканоива А.Баасандорж нарын асуудал хэрхэн шийдэгдэх эсэх нь олны анхаарлын төвд байна. Энэ асуудалтай холбогдуулан Монголын сумо бөхийн холбооны тэргүүн Кёкүшюзан Д.Батбаяр Японд уг асуудлаар очиж, холбогдох хүмүүстэй уулзаад ирсэн байна. Кёкүшюзан Д.Батбаяр Монголд ирмэгцээ “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр мэдээлэл хийсэн юм. Ингээд Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч, Кёкүшюзан Д.Батбаярын яриаг хүргэж байна.
“СУМОГИЙН ХОЛБОО ЦААШИД ӨӨРСДӨӨ ЗОХИЦУУЛАГ ГЭЭД МОНГОЛДОО ХҮРЭЭД ИРЛЭЭ”
-Таныг Монголын сүмочидтой холбоотой асуудлаар Япон улс руу явсан гэсэн мэдээлэл гарсан. Хоёр бөхийн асуудал Сумо бөхийн холбоо дээр ямар асуудал үүсгээд байна вэ? Дээрх хэрэг шийдэгдэх болов уу?
-Хувийн хөрөнгө оруулагчтайгаа уулзахаар явсан. Яг тухайн үед Монголын сүмочдын талаар ийм ноцтой нилээн ширүүн асуудал гарсан байсан. Гарсан хэрэг явдалтай холбогдуулан Японы хэвлэл мэдээллийнхэн ярилцлага өгөөч ээ, Монголын сүмо бөхийн холбооны байр сууриа илэрхийлээч гэсэн. Миний хувьд нэг хоноод хоёр дах хоног дээрээ ирэх байсан ч тав хоноод ирлээ. Нилээн завгүй байж байгаад ирлээ. Шуудхан хэлэхэд, манай бөхчүүд караокед ууж байгаад, жаахан архи нь хэтэрч, зодолдсон л асуудал. Байдаг асуудал л даа. Нэг нь нөгөөгөө зодчихсон, тэр нь жаахан хэтэрчихсэн. Түүнээс тэнд тэгж хоёр бөх бие биенээ дээрэлхсэн ч юм уу, ямар нэгэн өс хонзон авах гэсэн юм байхгүй. Тэрийг би очоод мэдсэн. Бас Японы сүмогийн мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдсөн.Кёкүшюзан анхдагч нь, мөн Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч, дээр нь Харумафүжи, Хакухо гээд олон бөхийг сумод оруулсан хүн. Та энэ хоёрыг уулзуулаад, гар бариулаад, Японы хэвлэл мэдээллээр гаргаад, хоёулангаар нь “Уучлаарай, бид хоёрын буруу байсан юм аа. Японы ард түмээн, сүмог дэмжигчид ээ, миний буруу. Бид хоёр буруу зүйл хийсэн байна аа гэдгээ хэлээд уучлалт гуйлгачих юм бол энэ асуудал зогсчих юм байна аа. Аль аль ояката нь хоорондоо сайн биш байдаг юм байна. Хоёулантай нь чи арай харилцаа сайтай байдаг гэдэг утгаар холбоод зохион байгуулчих боломж юу байна гэсэн. Би нээрээ бас болчих юм болов уу гэж бодсон.
-Та хоёр сүмотой уулзаж чадсан уу?
-Хоёулантай нь уулзаж чадаагүй. Нэг нь надтай утсаар ярьсан. Юу болсон талаар хэлсэн. Цаашид тэр хоёртой уулзаад яг энэ асуудал дээр Японы ард түмэн, сумо дэмжигчдээс уучлалт гуйгаад болчих болов уу гэсэн, боломжгүй болчихсон байна лээ. Яагаад гэвэл энэ асуудал цагдаагийн асуудал болчихсон. Цагдаад гомдол гаргасан, дээр нь хоёр захирлууд нь хоёр тийшээ харчихсан. Ер нь цаашид танхайрах, хүн зодох асуудлыг зогсооно гэсэн байр суурьтай болсон байна. Миний хувьд цаашид зохицуулах боломжгүй болчихсон юм байна. Сумогийн холбоо цаашид өөрсдөө зохицуулаг гээд Монголдоо хүрээд ирлээ. Монголын хэвлэл мэдээллээр мэдээлж байгаа шиг Японы сумо бөхийн холбоо Монголын бөхчүүдийг шахсан юм огт байхгүй. Урд нь манай Аса аварга маань бас л бусдад гар хүрснээс болж сумо бөхийн холбоон дээр асуудал үүссэн. Зүгээр хөөхгүй шүү дээ. Тэгээд зодог тайлах шалтгаан нь болсон. Өнөөдөр адилхан Монгол бөхөө гэмтээж танхайрсан асуудал гарсан. Энэ асуудлаас болж л Японы сумо бөхийн холбоо монгол бөхийг хөөнө, хөөхгүй гэсэн асуудал ярьж байгаа. Энэ бол хоёр орны хооронд сэв суулгаж магадгүй асуудал гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Хэвлэл мэдээллээр хаа хамаагүй бичиж болохгүй. Кёкүшюзан зохион байгуулаад зодолдуулсан юм шиг ярьж болохгүй ээ. Энэ бол манай хоёр бөх архи уугаад хоорондоо зодолдсон л хэрэг. Ийм асуудал монгол бөхчүүдэд ч байдаг, япон бөхчүүдэд ч байдаг. Гэхдээ япон бөхчүүд архи уусан ч хоорондоо зодолддоггүй.
-Харумафүжийг Японоос хөөх асуудал яригдаж байгаа болов уу?
-Ер нь Харумафүжиг Японы сүмо бөхөөс хөөх үү, үгүй юу гэдэг асуудал үнэхээр манай Таканоива Баасандорж маань бэртсэн үү, бэртээгүй юу гэдгээс л шалтгаална. Өөрөө над руу ярихдаа маш том гэмтэлтэй байгаа. Тархины гавал цуурсан, чих сонсохоо больсон, маш олон оёо тавиулсан гэдгээ хэлсэн л дээ. Тэрийг бол би нүдээрээ хараагүй. Би “Монголын хэвлэл мэдээллээр чамайг ах хүндээ зодуулчихаад, гэмтсэн юм шиг муухай мэдээлэл гарч байна. Үнэхээр тийм бол надад эмнэлгийн бодит бичиг баримт, зургаа өгөөрэй” гэсэн. “За ах аа, сумо дууссаны дараа өгнө” гэж байсан. Өчигдөр сумо дууссан. Би Сөүлээр дамжиж явсаар байгаад ирлээ.
Эх сурвалж: chuhal.mn
12 comments
Энэ мэдээлэл бол үнэнд ойрхон байна. Давагдорж бол японуудад гомдож явдаг маягаар ярьсан байна. Харьцахгүй ч гэх шиг. Хэний буян билээ. Өөрсдөө гуйж очоод хөдөлмөрлөсөн шүү.
hooooool ochoooood hutsaaaaaa
Гуцаа чи,өөрийгөө юу гээд бодчихсон юм.
Хөөсөн нь дээрээ аль улсад байна тэр улсын хуулийг дагах хэрэгтэй. Тэр SGS ийн Жастин Каплаг монголын шоронд хатаах хэрэгтэй байсан юм .
Хөөсөн нь дээрээ аль улсад байна тэр улсын хуулийг дагах хэрэгтэй. Тэр SGS ийн Жастин Каплаг монголын шоронд хатаах хэрэгтэй байсан юм .Хууль аавын хүүг алаглахгүй биздээ Арлын оронд ах Аварга хүн гэхэд болоогүй л байж дээ гэхдээ энд даваа унаа түрүүлэх энэ тэрд их хорсол явдаг юм бнадаа дахиад монгол залуу түрүүлэх боломжгүй л юм бна энэ хэдийг байхад
Хариула
Хүний эрүүл мэндийг хохироох жоохон асуудал ууу
Юу ярьж бга хүн зодно гэдэг чинь буруу
Batbayar chdee medehgui, tolgoi n okgoi bolson hun ,tus boloh bish us bolson baih viidee.
Хэрэв Японд очоод тэндхийн журам ёс жаягийг дагаж явсаар ийм алдар цол амьдралын боломжинд хүрээ биз дээ.Хэрэв Дагвадорж Бямбадорж нар Монголд байсан бол яахав улсын наадамд ганц нэг түрүүлэх байсанч байж магадгүй.Уг чанартаа амьдралаа дээшлүүлэх гэж л явсан ш дээ. Тэгээд цол аваад түүндээ аархаж сагсуурах ер нь юу юм бэ Монгол хүний мулгуу зан шүү дээ.Япон чинь хэдэн мянган жилийн түүхтэй япон хүний бусдад хандах хандлага зан заншлаа хатуу барьдаг агуу үндэстэн шүү
сумо хүнийг хүмүүжилдэг гэж хаана байна, энэ бол хувь хүнтэй л холбоотой. эхнээсээсумоогоор хүмүүжсэнийн бид харсан шдэ
Тэгнэ шдээ Чамаар юү гэж зохицуулуулна гэж
Byambadorj er ni judaggui nuhur Tanaid honie nevteruulegiin setguulch Altantulhuuriig ochihod gertee neg ayagnii amsar zuulgaagui yavuulj bn lee