Samsung компани 12 минутын дотор утас цэнэглэх арга олжээ

Өмнөд Солонгосын Samsung компани графены тусгай элемент ашигласан цэнэглэгч зохион бүтээжээ. Үүний тусламжтайгаар гар утсыг ердөө 12 минутын дотор цэнэглэж болох юм. Энэ тухай Financial Times-д мэдээлсэн байна.

Samsung Advanced Institute of Technology-д ажилласан хэсэг эрдэмтэд графен бюу бал чулуунаас гаргаж авсан нүүрс усны элементээс үрэл хэлбэртэй зүйл синтезжүүлэн гаргаж авсан байна. Энэхүү шинэ төрлийн цэнэглэгч нь утасны энгийн лити ионон батарейгаас тав дахин хурдан цэнэглэх боломжтой.

Үүнээс гадна “графен үрэл” нь зайны хугацааг уртасгадаг байна. Энэ төхөөрөмж 5-60 градуст тасралтгүй ажилладаг гэнэ. Энэ ажлаар тус компани АНУ, Өмнөд Солонгост гэрчилгээ авахаар ажиллаж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн