Наньяны технологийн их сургууль, Пенсильвани мужийн их сургууль, Рио-де-Жанейрогийн Холбооны их сургууль болон эрдэм шинжилгээний өөр долоон байгууллагын мэргэжилтнүүдийг багтаасан олон улсын эрдэм шинжилгээний группээс ялгааг хүний бодож байснаас ч илүү аюултай амьтан болохыг тогтоожээ. Тэд Еврази, Өмнөд болон Хойд Америкийн газар нутгаас махны болон тасалгааны ялааны 116 зүйлд шинжилгээ хийсний дүнд энэхүү шавж нь асар их тооны нян тээвэрлэдэг болохыг баталжээ. Нянгуудын ихэнх хэсэг нь ялааны далавч, хөлөнд байрлаж байсан гэнэ.
Ялангуяа өрөө тасалгааны ялаа 351 төрлийн аюултай бичил биетнийг тээвэрлэдгээрээ илүү аюултайд орсон байна. Махны ялаа “зөвхөн” 316 төрлийг нь тээдэг ажээ. Энэ амьтад бидний өмнө нь төсөөлж байснаас ч илүү их өвчин тараадаг. Жишээлбэл ялаанууд Helicobacter pylori бактерийг зөөдөг. Энэ нь ходоод, 12 нугалаа гэдэс, ходоодны шарх, ходоодны хорт хавдрын эхлэл болдог байна.
Энэ нээлтийг хийснээр давуу тал гарч ирж байгаа юм. Ялааны тусламжтайгаар ямар нэгэн тахлын тухай мэдээллийг цуглуулж, хүрээлэн буй орчны байдал, хүн амын эрүүл мэндийг ажиглаж болохоос гадна ялаа нь шүүх эмнэлэгт хэрэг болох гэнэ.