Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-2-нд ОХУ-ын Чебоксар хотод болно. 16 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, ОХУ, АНУ, БНХАУ, Азербайжан, Швед, Украин гэсэн найман улсын шигшээ баг өрсөлдөх юм.
Тэгвэл Дэлхийн цомын тэмцээний сугалаа болж, манай эмэгтэйчүүдийн шигшээ баг Дэлхийн цомын зургаан удаагийн аварга БНХАУ болон Азербайжан, Дэлхийн аварга Юлия Ткач тэргүүтэй Украины шигшээ багтай “В” хэсэгт багтжээ. Харин Дэлхийн цомын найман түрүүтэй Япон, нэг удаагийн аварга АНУ, зохион байгуулагч орон ОХУ, Скандинавын хойгийн Шведийн шигшээ баг “А” хэсэгт хуваарилагдав. Өнгөрсөн долоо хоногт Польшид хотод болсон чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-д оролцсон залуучуудын эмэгтэйчүүдийн шигшээ баг Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор Быдгошоос Чебоксар уу зориод байгаа юм.