Хэрвээ та орчноо өөрчлөхийг хүсч буй, Швейцарийн уулын нам гүмхэн тосгон танд таалагддаг бол нэг боломж байна. Валаисын тойрогт орших Альбинен хэмээх нам гүм, хөл хөдөлгөөнгүй тосгонд нүүж ирсэн гэр бүлд их хэмжээний мөнгө амлаж байна. Сонирхолтой санал биш байна гэж үү?
Альбинен бол Альпийн гайхамшигт үзэсгэлэнг тольдсон чимээгүй, нам гүм газар юм. Гэвч амбан захирагч Беат Жостын хэлснээр хүмүүс энэ хотыг гэр бүлээрээ ганц нэгээрээ орхисоор байгаа гэнэ. Ингээд хүн ам нь 240 орчим л болж үлджээ. Дунд сургуулиуд нь хаагдаж, үлдсэн долоон хүүхэд нь хөрш хот руугаа явж сурахаар өөр аргагүй болжээ. Баян орны энэ бяцхан тосгон ийм хүнд үе юу хийж чадах вэ? Мэдээж шилжин ирэх боломжтой хүмүүсийг урхидан татах.
Хамгийн гол нь энд 45-аас доош насны шинэ байшинтай болохыг хүссэн хүмүүсийг хүлээн авна гэж байна. Энд нүүж ирнэ гэсэн насанд хүрсэн хүн бүрт нэг дор 25 мянгаас дээш доллар өгнө. Харин хүүхэд бүрт 10 мянган доллар өгөх ажээ. Тиймээс дөрвөн ам бүлтэй айл л гэхэд 70 мянга орчим доллар авна. Гэхдээ 200 мянгаас доошгүй өртгөөр шинэ байшин авна гэж тохирсон байх ёстой.
Хэрвээ та эртний хаад шиг олон хүүхэдтэй бол, 69–үүлээ очлоо гэж тооцоход 700 мянга орчим доллар авах боломжтой гэсэн үг. Тэгэхээр олон хүүхэдтэй гэр бүл байх нь ашигтай байгаа биз.