2017-11-25 13:521min00

“Хар баасан гараг”-аар хага баяжжээ

amazon-black-friday-sales-719507

“Amazon” интернэт компанийн ерөнхий захирал Жефф Безосын хөрөнгө өчигдрийн “хар баасан гараг”-аар эрс нэмэгдэж, 100 тэрбум доллар боллоо. Энэ тухай “Bloomberg” мэдээлсэн байна.

Тус компанийн хувьцааны үнэ хоёр хувиар өссөн байна. Ийнхүү 100 тэрбумыг давсан жагсаалтад Жефф Безос “Microsoft”-ын экс тэргүүн Билл Гейтсийн араас бичигдлээ.

“Amazon”-ы тэргүүн өнгөрсөн 10 дугаар сард “Forbes” сэтгүүлийн жагсаалтад дэлхийн хамгийн баян хүнээр тодорч байсан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй