Зимбабвегийн шинэ Ерөнхийлөгчийн гэргийн алтаар чимсэн гоёл

Зимбабве улсын шинэ Ерөнхийлөгч, 75 настай Эммерсон Мнангагвагийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өчигдөр болж өндөрлөсөн юм. Нийслэл Хараре хотод болсон ёслолын ажиллагаанд тэрбээр гэргий Оксилия Мнангагвагаа дагуулсан ирсэн байна. Түүний гэргийг Оксилия Мнангагва эрх баригч намын удирдлагын гишүүнээр ажилладаг.
Зимбабвегийн шинэ тэргүүн хатагтай үнэхээр тансаг, чамин харагдаж байлаа. Тэрбээр цасан цагаан хослолыг чулуу бүхий том том алтан чимэглэл, зүүлтээр чимж, гарч иржээ. Түүнчлэн үсээ ард нь овоолон ороож, нүүрээ тод будсан байлаа.
Дашрамд дурьдахад Оксилия бол Эммерсоны гурав дахь эхнэр бөгөөд гэд гурван хүүхэдтэй юм.’