Даваа гарагт Их Британийн хатан хаан II Елизавета, хунтайж Филипп нарын хуримын 70 жилийн ой тохиосон билээ. Тэд 1947 онд Вестминстерийн сүмд гэрлэлтээ батлуулж байсан түүхтэй.
Энэхүү онцгой өдрийг тохиолдуулан хатан хаан ханьдаа өвөрмөц бэлэг барьжээ. Тодруулбал, Елизавета Филиппт рыцарь буюу баатал цол олгосон байна.
Хатан хаан нөхрөө Хатан хаан Викториягийн одонгийн их загалмайн баатраар өргөмжилсөн гэнэ. Үүнийг хааны албанд үнэнчээр олон жил зүтгэсэн хүмүүст өгдөг.
Нэгдсэн вант улсад энэ цолыг хүртсэн дөрөвхөн хүн байдгаас одоо амьд байгаа нь ганцхан хунтайж Филипп гэнэ.