2017-11-22 12:321min08

Согтуу үедээ хяналтын камер, автомашин хулгайлжээ

99

Өчигдөр Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах байрны зургаан давхарт байрлуулсан хяналтын камер хулгайд алдагдсан байна. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд суух 40 настай эрэгтэй Б нь согтуу үедээ  үйлдсэн болохыг цагдаагийн байгууллага олж илрүүлжээ. Мөн 3 настай иргэн А  нь согтуу үедээ Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороо,  Баянхошууны тойргийн автобусны буудал дээр асаалттай орхисон иргэн А-гийн “Honda Fit” маркийн машиныг хулгайлсан байна.