Монголбанкны Ерөнхийлөгчийн санаачилгаар “Зээлийн хүү бууруулах үндэсний стратеги” боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж судалгааны ажлыг эхлүүлээд буй. Энэ ажил ирэх оны хоёрдугаар сард дуусах ёстой юм. Энэ талаар тус ажлын хэсгийн гишүүн С.Дэмбэрэл зээл ихсэхийн хэрээр ядуурал ихсэж байгааг хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Түүний хэлсэнээр хоёр сая гаруй иргэн зээлтэй, өрийн дарамт нь 50 хувиас дээш гарчихсан. Судалгаагаар 2014 онд 21.8 хувьтай байсан ядуурал 2016 оны эцэст 29.8 хувь болж өссөн үзүүлэлттэй. Энэ нь зээл аваад амьдрал нь сайжраад байгаа зүйл төдийлөн сайн харагдахгүй байна гэж дүгнэжээ.
2 comments
yag tiim shvv zeeliin hvvge buuruulj bj l arai uurchlult garna
Тийм шүү. Зээл авсан ч үндсэн зээлээ төлөгдөхгүй зөвхөн зээлийн хүүгээ л давуулан төлж байна. Мөн элдэв янзын суутгал авчихаар сарын цалин үнэндээ л зээлэндээ өгөөд таардаг.