УИХ дахь Ардчилсан намын бүлэгийн өчигдөрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус бүр хэлэлцсэн байна. Тус намын зүгээс эрх баригчид , төв банкаар дамжуулж шууд захиргаадалтын арга хэрэглэн зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох нь эдийн засагт сөрөг үр дагавартай гэж үзжээ. Мөн УИХ-аар хэлэлцүүлж буй Засгийн газрын зүгээс Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийн гуравны нэг нь төрийн албанд ажиллаж болно” гэж заасан нь хууль зөрчсөн үйлдэл гэж тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Учир нь хэрэв энэ хууль батлагдвал аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ажиллаж байгаа гишүүдийн 60 хувь нь төрийн албан хаагч болох аж.