2017-11-21 15:391min00

Р.Тунгалаг го-гийн спортын тивийн анхны медальтан болов

go daam

БНСУ-ын Мокпо хотод го-гийн спортын Азийн АШТ боллоо. Тус тэмцээнд Б.Цэрэндэмбэрэлийн удирдлага дор ганцаарчилсан төрөлд Р.Тунгалаг, багийн төрөлд Ш.Халиун, О.Хулан, Б.Этүгэн нар оролцсоноос Равжирын Тунгалаг хүрэл медаль хүртсэн байна.

Түүний оролцсон төрөлд БНХАУ түрүүлсэн бол дэд байрт зохион байгуулагч орны тамирчин орсон байна. Энэ амжилт нь Монголын го-гийн спортын түүхэн дэх анхны тивийн аварга шалгаруулах тэмцээний медаль болов. Энэ тэмцээнд шар тивийн 10 орон оролцжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй