Монголын ардын намын нэгдүгээр ээлжийн засгийн газар түүний кабинетийн гишүүн Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн ОУВС-ийн төлөөлөгчидтэй хамтарсан мэдээллийн үеэрээ “Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох тооцоолол хийсэн.
Татварын шатлалын хэмжээнээс хамааран 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хувь хүний орлогын түвшингээс хамааруулж 10, 15, 20, 25 хувь болгохыг ОУВС шаардсан тул бид тухайн шаардлагыг хүлээн авч ХХОАТ-ын тухай хуулинд холбогдох өөрчлөлтүүдээ оруулаад хуулиа шинэчлэн найруулж УИХ-аараа баталсан. Бүр тодруулбал,нэг сард авч буй цалин, хөдөлмөрийн хөлс нь 1,500,000 хүртэл төгрөгийн цалинтай хүний хувь хүний орлогын татвар 10% хэвээрээ байна.
Харин:
- 1,500,000 – 2,500,000 – төгрөгийн цалингийн ХХОАТ 15%
- 2,500,000 – 3,500,000 -төгрөгийн цалингийн ХХОАТ 20%
- 3,500,000-aaс дээш төгрөгийн цалингийн ХХОАТ 25% болж өсөх төсөөлөл байна.
Гэхдээ хэрвээ та 2,000,000 төгрөгийн цалинтай (НДШ, ЭМДШ хассан дүнгээр) бол шууд 15 хувиар татвар төлөхгүй. Харин 1,500,000 хүртэлх орлогодоо 10%, 1,500,000 дээш орлогодоо буюу 500,000 төгрөгтөө 15%-ийн татвар төлнө. Харин та 2,800,000 төгрөгийн цалинтай (НДШ, ЭМДШ хассан дүнгээр) бол 1,500,000 хүртлэхдээ 10%, 1,500,000 – 2,500,000 хүртлэхдээ буюу 1,000,000 төгрөгтөө 15%, үлдэх 300,000 төгрөгтөө 20%-ийн татвар төлнө гэсэн үг юм. Харин 3,600,000 төгрөгийн цалинтай (НДШ, ЭМДШ хассан дүнгээр) бол шууд 25 хувиар татвар төлөхгүй. Харин 1,500,000 хүртлэхдээ 10%, 1,500,000 – 2,500,000 хүртлэхдээ буюу 1,000,000 төгрөгтөө 15%, 2,500,000 – 3,500,000 төгрөг хүртэлх буюу 1,000,000 төгрөгтөө 20%, үлдэх 100,000 төгрөгтөө 25%-ийн татвар төлнө.
Түүнчлэн бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс жилд үзүүлэх татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээродоо үйлчилж буй нэг жилийн хөнгөлөлт 84,000 төгрөгийг 2018 онд 120,000 2019 онд 160,000 2020 онд 200,000 2021 онд 240,000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр хуулинд мөн адил өөрчлөлтүүдийг оруулсан.Одоо үйлчилж буй хуулиар хүн бүрийн цалингаасавдаг ХХОАТ-аас84,000 төгрөгийг хасч тооцсон дүнгээсээ татвар ногуулдаг. Тэгвэл энэ 84,000 төгрөгнь сарийг 7,000 төгрөгийн хөнгөлөлт юм. Ирэх жилүүдийн ХХОАТ-ын хөнгөлөлтийг сараар бодвол 2018 онд 10,000 төгрөг 2019 онд 13,333 төгрөг 2020 онд 16,666 төгрөгийн 2021 онд 20,000 төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэхээр байна.
Жишээлбэл:
Ийнхүү шаталсан татварын тогтолцоонд шилжсэнээр бага орлоготой иргэд одоо төлж байгаа ХХОАТ болох 10 хувиас бага ачааллыг үүрэх боломжтой болж байна. 10 хувиас илүү татвар төлөх хэсэг нь нийгмийн ердөө 5.4 хувь байгааг холбогдох эх сурвалж хэлж байгаа юм.
Тиймээс ч татвар төлөгч иргэдийн 85 орчим хувь нь ямар нэгэн байдлаар ХХОАТ-ын дарамт багасах боломж бүрдэх юм байна.
НДШ. Нийт хөдөлмөр эрхлэгчдийн 85 орчим хувийнх нь цалин тодорхой хэмжээгээр буурна
Хувь хүний орлогын татварын ачаалал буурснаар нийгмийн 85 хувийнх нь гарт очих цалин нэмэгдэнэ гэвэл үгүй юм.
Хэдийгээр хувь хүний орлогын татварыг шатлалтай болгож бага орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулж буй нь сайн хэрэг боловч нийтээр нь НДШ-ийг иргэний төлж байгаа 10 хувийг 11 болгох, байгууллагын ажилчдын өмнөөс төлж байгаа 10-11 хувийг мөн 11-12 болгож нийтдээ НДШ-ийг хоёр хувиар нь нэмэгдүүлэх шийдэл ийнхүү дийлэнх иргэдийн цалинг бууруулахад хүргэж байна.
Б.Чойжилсүрэн сайд мэдээллийн үеэрээ “Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн тухайд 2018, 2019, 2020 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх зайлшгүй байдал үүсч байна. Одоогоор нийгмийн даатгалыг ажилтан өөрөө 10 хувь, ажил олгогч 10 хувь төлдөг байсныг 2018 онд бид нэг нэг хувиар нэмэгдүүлээд 11 хувь, 11 хувь болгох жишээтэй тооцоолол хийсэн” гэсэн юм.
Үндэсний Статистикийн хорооны гаргасан мэдээллээр, нийт хөдөлмөр эрхлэгчдийн 15 хувь нь 300,000 төгрөг хүртэл цалин авч байна. Харин үлдсэн 85 хувь нь түүнээс дээш цалин авч байна.
Тэгэхээр одоо Засгийн газрын боловсруулалтын шатандаа байгаа энэхүү төслөөр нийт хөдөлмөр эрхлэгчдийн 85 хувь нь 2018 оноос одоогийн гарт авч буй цалингаа бууруулж авах нь ээ.
Эх сурвалж: http://www.niislel.mn/v/8646
5 comments
Энэ шударга бус мөлжлөгөө болиорой!!!!!!!!!!!!!!!!!!!!! Өнөөдөр өөрсдийн хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж албан хүчээр татвар төлж байгаа 50 хүрэхгүй мянган хүний татварыг нэмээд улс өрнөөс гарахуу? Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж байгаа энэ хүмүүсийн буруу юу? Энэ хүмүүс тэгэээд төрийн өмчийг хулгайлдаг луйварддаг та нартай нийлээд хулгай луйвар хийгээд та нарын уүнхийг барьж гүйх байсан уу эсвэл толгойгоо ажиллуулахгүй гараа хумхиж суугаад иөрөөс халамж аваад арчаагаа алдаад та нарт доромлжлуулаад байж байх байсан уу , Төр яагаад улсыг өр ширэнд оруулсан тэр нөхдүүдээр өрийг нь төлүүлэхгүй байгаан яагаад ард түмний татвараар дармдатлж байгаан ТӨРД ГАРСАН ЛУЙВАРЧИД ГАДНЫХНЫ ЗАВРААР АРД ТҮМНИЙГ УЛАМ Л ЯДУУРУУЛАХ БОДЛОГО ЯВУУЛАХАА БОЛЬ!!!!!!!! ЖИРИЙН ИРГЭД ЯЛАНГУЯА НИЙГМИЙГ АВЧ ЯВДАГ ТАТВАРАА ТӨЛДӨГ ЭНЭ ХЭДХЭН НИЙГМИЙН ДУНД ДАВХАРГЫНХАН УЛС ОРНЫГ ӨРӨНД ОРУУЛААГҮЙЮМ ШҮҮ.
ямар тэнэг юм бэ. тэгвэл биеэ зовоож олон жил сурч боловсрох хэрэг байна уу. энэ бол шударга бус мөлжлөг юм.
Хүснэгт дэх мэдээллээ буруу бэлтгэсэн байна шүү дээ.
1. 3-р баганыг НДШ-10% суутгасны дараах орлого гэж гарчиглах ёстой.
2. 1,700,000-4,000,000 төгрөгийн хоорондох цалингаас суутгах татваруудыг буруу тооцоолсон байна. Жишээ нь: 1,700,000 төгрөгийн цалинтай бол НДШ суутгасны дараах орлого 1,530,000 төгрөгөөс 154,500 төгрөг /1,500,000*10%+30,000*15%/-ийн ХХОАТ тооцож чөлөөлөгдөх татварыг хасаад 144,500 төгрөг суутгах байтал 229,500 төгрөгийн татвар тооцохоор буруу мэдээлэл бэлтгэсэн байна. Чадахгүй байж ХУУЛИЙГ буруу тайлбарлаж, олон нийтэд МЭДЭЭЛЭЛ түгээж байгааг хянах, хариуцлага тооцох цаг нь болоогүй юу?????
МАН цалин нэмж чаддаггүй юмаа гэхэд ядаж хасахгүй байж чаддаггүй юм байх даа. нэг гараараа нэмсэн дүр үзүүлж татвар нэрээр цалинг хасч байна ш дээ.
мөн 1,5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдээс авах татварыг нэмж байгаа бол үүнээс хамаагүй их орлоготой аж ахуйн нэгж хуулийн этгээдээс авдаг татвараа яагаад нэмэхгүй цалингаас өөр орлогогүй иргэдийн халаасыг яагаад хоослоод байгаа юм бэ?
Бас татвараа шударгаар төлдөггүй орлого ологчид түм бумаараа байхад тэднээсээ НӨАТ бүү хэл татвараа ч зөв авч чадахгүй байгаа биз дээ. Татварын байцаагчид гадуур явж хэн хаана татвар төлөхгүйгээр орлого олж байгааг илрүүлэх ёстой болохоос биш конторт суудаг ажил биш биз дээ. цаагуур чинь хотоор дүүрэн татвар төлдөггүй орлого ологчид лангуу, дэлгүүрээр нэг байна даа
Миний үндсэн цалин 390.000. төгрөг үүнээс ЭМ НД шимтгэл төлөөд гар дээр 305.000. төгрөг авдаг . Шинэ хуулиар бол 22 хувийг төлөлх нээ дээ