МАН-ын XXVIII Их хурал хаалттай үргэлжилж, даргаа сонгох асуудлыг хэлэлцэж байна. Нэр дэвшигчид Ж.Мөнхбат, Дэмбэрэл нар нэрээ татаж Ерөнхий сайд У.Хүрэлүсүх, тус бүлгийн дарга Д.Хаянхярваа нар өрсөлдөж байгаа юм. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй хурлаар намын Бага хурал болон Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгох юм байна.
Өчигдрийн хуралдаанаар МАН мөрийн хөтөлбөрөө шинэчилж, Бага хурлын хурлын гишүүдийн тоог баталжээ. Тус намын Бага хурал 369 төлөөлөгчтэй байхаар тогтсон байна.