Их Британи улс Европын холбооны бүрэлдэхүүнээс гарахаар болсноос хойш өрх бүр жилд дунджаар 404 фунт стерлинг буюу 530 орчим доллараа алдаж байна. Энэ тухай Лондоны эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн үзүүлэлтийн төвийн судалгаа харуулж байна.
“Бүх нийтийн санал хураалтын асуудлаарх статистикийн анхны тодорхой дүн шинжилгээгээр инфляцид сөргөөр нөлөөлж, бодит цалинг бууруулж, Их Британийн амьдралд түвшинг багасгасан дүр зураг харагдаж байна” гэжээ.
Brexit нь өрх бүрт долоо хоног тутамд 7.74 фунт стерлинг буюу 10.23 долларын хохирол учруулж байна. Энэ нь үнэ өссөнтэй холбоотой. Ингэснээр дундаж ажилтан долоо хоногийн хөдөлмөрийнхөө хөлстэй тэнцүү хэмжээний орлогыг нэг жилд алдана гэсэн үг юм гэжээ. Ялангуяа талх, сүүн бүтээгдэхүүн, кофе, цай, какао, дарс, шар айраг, тавилга, гоёл чимэглэл зэрэг импортоор орж ирдэг бүтээгдэхүүнүүд үнийн өсөлттэй байна.