“Номч” ерөнхий боловсролын сургууль нь сурагчдаас 5000 төгрөгийн хураамж авсан байна. Тус сургууль өнгөрсөн аравдугаар сарын 21-нд “Стандарт 1” матемиатикийн олимпиад зохион байгуулах үеэр нэг хүүхдээс мандатны хураамж болгон авчээ. Олимпиадад нийслэл болон хөдөө орон нутгийн 100 гаруй ерөнхий боловсролын сургуулийн нийт 6230 хүүхэд оролцсон байна. Тиймээс Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тогруулийн хэмжээ тооцож албан даалгавар өгчээ. Тус сургууль нь оролцогч бүрээс мандатны үнэ 5000 төгрөгийн хураамж авсан нь БСШУ-ны сайдын 2008 оны 98 дугаар тушаал, Боловсролын тухай хуулийн 40.7 дахь заалтыг зөрчсөн байна.