Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев Шинэ Иерусалимын эрэгтэйчүүдийн сүмд айлчилжээ. Энэ үеэрээ тэрбээр шинэ iPhone X гар утсаараа селфи хийсэн байна.
Дмитрий Медведев Apple компанийн утсанд дуртай гэдгээрээ алдартай билээ. Гэхдээ тэрбээр өмнө өөр үйлдвэрийн ухаалаг гар утастай нэг бус удаа харагдаж байсан.
iPhone X гар утас дэлхий дахинаа 11 дүгээр сарын 3-нд худалдаанд гарч эхэлсэн билээ. Түүний өмнө нь хэрэглэж байсан гар утаснуудыг сонирхуулъя.