НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт олон нийтийн газар сэлэм эргүүлэн танхайрсан хэргийн дуулиан олон нийтийн цахим сүлжээнд өрнөсөн хэвээр байна.
Өнгөрсөн ням гарагийн шөнө Баянгол дүүргийн I хороонд байрлах “Castle” баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, сэлэм эргүүлэн бусдын бие махбодод халдахыг завдсан бичлэг цацагдсан билээ. Бичлэг дээрх сэлэм эргүүлж байсан С.Бямбацогт нь энэ сарын 11-ны орой “Arigu lounge art” шөнийн клубийнхээ нээлтийг хийсэн байна. Тэрээр цагдаа нарыг ирэхээс өмнө зугтаж, өглөө 06:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Ривер бич” гэх амралтын газрын үүдэнд дахин бусадтай зодолдож, хамт явсан нөхдийнхөө хоёрыг нь зодон гэмтээж зугтсан байна. Түүнд холбогдох хэргүүдийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэс болон Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа юм.
С.Бямбацогт нь ах С.Мөнхчулуунаасаа авсан гэх “Vip security” хамгаалалтын албыг эзэмшиж, МҮЭ-ийн Соёлын төв ордон, Соёлын төв өргөө гэх мэт үзвэр үйлчилгээний газрууд, нэр нөлөө бүхий баар цэнгээний газруудын хамгаалалтыг хариуцан ажилладаг байжээ. Тэрбээр өмнө нь хэд хэдэн хэрэгт холбогдож байсан бөгөөд 2012 онд Б, Э, Б, Б, А, Н, А, Д нарын хэсэг нөхдийн хамт Эрүүгийн хуулийн 98.1 “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах”, 153.1 “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх”, 243.1 “Мөрийтэй тоглох” гэх зүйл ангиудаар эрүүгийн хэрэгт татагдаж, цагдаагийн байгууллагаар шалгагдаж байжээ. Шүүхээс тэдэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж байсан аж.
Эрүүгийн хуулийн 243.1-д “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг. Гэвч тэд ял авалгүй, хэрэг нь хаагдсан байдаг.
8 comments
ЭНЭ ХҮНД ЗААВАЛ ЯЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭЭД НӨГӨӨ ГАЗАР ХАНДАА ХАГА ДАРУУЛААД ТОМООТОЙ БОЛНОО. ИХ АЙМХАЙ ХҮН БАЙНА ЛЭЭ
Tanai amtniig shuud buud
ene baarnii hamgaalagch nariig bas ingej 1 balbaj bwal zvgeer vilchilgeenii baiguullaga bj aarhaj bardaad durgvi hurgej oluulaa gants 2 roo ywaa hvmvvsiig deerelhej bdag nowshnuud bgan
ii ii tsarai n yamar aimaar yum be heruulch damiin naimaachin abgai shig
Хүнээр түрии барьсан бөөснүүд, ийм инээдэмтэй , бөгөөд өрөвдөлтэй байдгийм, ийм хөөрхий бөөснүүд олон болжээ, чааваас.
YAMBTAN SETERTNII AH DYY YR HYYHEDYYYD HUULI YILCHELDEGYI UYM BNA L DAA .ALUURCHID BELTEGEED OOGSHYYLEED ENE TER GEED SUL YAVUULAAD L ZA BYTEHGYI ENE ULS ZAVHARCH DUUSAJEE .
одоо өмнөх хэргийг сэргээгээд хамтад нь шүүх рүү явуул. монголд хууль байдаг гэдгийг ард түмэнд шударгаар харуул. ерөхийлөгчөө, ерөнхий сайдаа
Ах нь бас сэлэмтэй л байгаа. Надад хамаагуй гэчихжээ