Долоо хоногт хоёр атга самар идэхэд л зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл бараг 25%-иар буурдаг гэнэ. Энэ тухай Харвардын их сургуулийн эрдэмтэд мэдэгджээ.
200 мянган хүний дунд явуулсан судалгаагаар самрын бараг бүх төрөл нас баралтын гол шалтгаануудын нэг болсон зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулдаг байна.
Газрын бүйлсний самар, газрын самар, ангаахай самар гээд бүх төрлийн самрыг долоо хоногт хүнсэндээ хоёроос дээш удаа хэрэглээд байхад зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
Тухайлбал, хушгыг л гэхэд долоо хоногт нэг атгыг идэхэд дээрх өвчлөлүүд 21, мөн 19 хувиар тус тус буурч байжээ.
Самар антиоксидант, уураг, тэжээллэг бодис, эрдсээр баялаг. Тиймээс зөвхөн зүрх, судасны өвчлөл гэлтгүй хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын өвчин, зөнөх өвчнөөс сэргийлдэг.
“Манай судалгаа архаг өвчний эрсдэлийг бууруулахын тулд төрөл бүрийн самрыг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг баталж чадлаа” хэмээн судалгааг хариуцсан хоол судлаач Мартиа Гуаш-Ферре мэдэгджээ.