Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн тэргүүн Н.Номун-Эрдэнэ Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаатай холбоотой мэдээлэл, хүсэлтийг Төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Гадаад харилцааны сайдад хүргүүлжээ. Тус улсад суугаа Элчин сайд Б.Дэлгэрмааг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзжээ. Үүнд,
Нэгдүгээрт, аль нэг иргэний буруутай асуудлыг бусад иргэн, байгууллагад хамаатуулж болохгүй байх Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн. Аль нэг иргэнтэй холбоотой асуудлыг бүхэл бүтэн байгууллагатай холбож, үүгээрээ тухайн байгууллагын гишүүдийг ялгаварлан гадуурхаж, манай зөвлөлийн гишүүн байгууллагын эрхийг хязгаарласан шинжтэй байна.
Хоёрдугаарт, ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаагийн иргэдийн асуудалд хандаж байгаа байдал хэрээс хэтэрлээ. Австри улсад болох гэж буй Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байгаа, өмнөх жилийн аварга эрэгтэйчүүдийн, мөнгөн медальт эмэгтэйчүүдийн “Мөнх тэнгэр” багийг оролцуулахгүй байх арга саам хайж, ЭСЯ-наас шигшээ баг бүрдүүлж байгаа нэрийдлээр монгол залуусаа эвдрэлцүүлэн хагалж, бутарган Элчин сайд хүнд байхааргүй ёс зүйгүй байдал гаргасан. Энэ нь иргэдээ ялгаварлан гадуурхсан явдал гэж үзэж байна.
Элчин сайд Б.Дэлгэрмаа нь иргэдээ дэмжих, эрх, эрх чөлөөг нь хангах үндсэн үүргээ биелүүлж чадаагүй тул ажил албан тушаалаа цаашид хаших боломжгүй гэж үзэж байна. Мөн бидний хүсэлтэд холбогдох хариуг хуулийн хугацаанд ирүүлнэ гэж найдаж байна” гэжээ.
Сар гаруйн өмнө олон нийтийн сүлжээгээр ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа албан өрөөндөө “Мөнх тэнгэр” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Амарбаясгаланг “Чамайг заналхийлсэн ч яадаг юм бэ” хэмээн загнаж буй бичлэг цацагдсан билээ. Тухайн үед Төрийн гурван өндөрлөг болон Гадаад хэргийн сайдад хүргүүлсэн хүсэлтийн хариуг өнөөдрийг хүртэл хүргүүлээгүй байгаа ажээ.
Дэлхий даяар тархан суурьшсан монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах талаар нэгдсэн “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ынхан удахгүй хэвлэлийн бага хурал хийж, Элчин сайдтай холбоотой төр, засгийн зүгээс өгсөн албан ёсны хариултыг хүргэхээр төлөвлөж буй юм байна.
3 comments
монгол улсад юу хийж гийгүүлсэн гэж элчин сайдаар томилдог байна аа
ТЭР ХЭРЭЛДЭЖ БАЙГАА НЬ ДИПЛОМАТ ХҮНД БАЙМГҮЙ МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙСАН. ЯГ ЗАХЫН НАЙМААЧИН АВГАЙ ШИГ. МОНГОЛД ЮМ БҮХЭН УТГАА АЛДАЖ БАЙНА ДАА. АРАЙ Л САНДАЛ ХИЙДЭГ ХҮН МЭС ЗАСАЛ ХИЙНЭ ГЭХ НЬ ХОЛГҮЙ БАЙНА ДАА. ЯАНА ДАА.
дэлгэрмаа угаасаа харьцааны доголдолтой муухай хүн хүнииг ялгаварлаж харьцдаг биеээ тоосон дээрэнгүй хүн ажлаа өгөх хэрэгтэй