Яг одоо МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудал тодорхойгүй боловч бүлгээр хэлэлцээд шийдвэрлэж чадаагүй маргаантай асуудлыг хэлэлцэж байгаа бололтой.
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2017.11.13/ ээлжит хуралдаанаа хийсэн ч албан ёсоор мэдээлэл хийгээгүй юм. Хурлаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх зарим Элчин сайдын томилгоотой холбоотой асуудалд гишүүд байр сууриа илэрхийлсэн билээ.