Венесуэльд Лениний хөшөө нээлтээ хийлээ

2017-11-13 23:241min0
karakas

Венесуэльд Лениний хөшөө нээлтээ хийлээ. Ёслолын ажиллагаа Боливарын өргөн чөлөөнд болсон байна. Цугласан олон Октябрийн хувьсгалын 100 жилийн ойн уулзалт, жагсаалт зохион байгуулжээ.

Хөшөөний нээлтийн үеэр “Өдгөө Ленин Фарабундо Марти, Сандино, Хо Ши Мин, Сапата, Мануэла Саэнс, Артигас нартай хамт зэрэгцэн орших болно. Тэд бүгд бидний өчигдөр, өнөөдрийн тэмцлийн бэлгэдэл билээ” хэмээн Үндэсний түүхийн судалгааны төвийн ерөнхийлөгч Педро Кальзадилла мэдэгджээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй