Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ганц бие хүмүүсийн өдрөөр бүх насныхаа архины хэрэглээг хангах боломжтой – updown.mn

Ганц бие хүмүүсийн өдрөөр бүх насныхаа архины хэрэглээг хангах боломжтой

Хятадын интернэтийн Alibaba компани хүссэн хүн бүрийг архиныхаа бүх насны хэрэгцээг хангах боломж олгож байна. Энэ нь ердөө 11111 юанийн үнэтэй аж. Үнийг дан нэгтээр тэмдэглэсэн нь ч учиртай. Яагаад гэвэл энэхүү хямдралтай худалдаа Ганц бие хүмүүсийн өдрийн хүрээнд зарлагдаж байгаа юм. Энэ бол жил бүрийн 11 дүгээр сарын 11-нд Хятад даяар тэмдэглэдэг баяр юм.

The Guardian сонинд бичсэнээр 11111 юанийн захиалга өгсөн эхний 33 худалдан авагч сар бүр 12 лонх Baijiu авах эрхтэй болох юм.  Baijiu гэдгийг үгчлэн орчуулбал “цагаан спирт” гэсэн утгатай. Энэ архины хатуулаг 40-60 градус байдаг бөгөөд сорго (амуу тарианы төрлийн үр), эсвэл цагаан будаагаар үйлдвэрлэдэг.

Хятадаас өөр улсад энэхүү хатуу архийг бараг хэрэглэдэггүй аж. Baijiu-г Бээжингийн ресторануудад амсаж үзсэн гадаадын жуулчдын тэмдэглэж буйгаар энэ нь дизель түлштэй төстэй амттай гэнэ.

Хэрвээ энэ арга хэмжээнд оролцсон эхний 33 хэрэглэгчийн нэг нь ойрын таван жилд нас барчихвал гэр бүлийн аль нэг гишүүн нь Baijiu-г бүх насаараа хэрэглэх эрх үүснэ.

Хятадад 11 дүгээр сараас худалдааны идэвх эрс нэмэгддэг юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн