Украины парламент буюу Дээд рад өнөөдрийг хүртэл (2017.11.09) халаалтаа авч чадаагүй байна. Энэ тухай “Батьковщина” фракцийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Татьяна Золотарёва “Facebook” хуудсандаа бичжээ. Түүний хэлж буйгаар барилгын ашиглалтын албаныхан гишүүдээ хөлдөөхөөр шийдсэн бололтой. Парламентын танхимд л гэхэд гадуур хувцасгүй суух аргагүй болсон бөгөөд хонгилоор даарч, чичирсэн хүмүүс л явдаг болсон гэнэ.
“Өмнө нь хэзээ ч ийм зүйл болж байсангүй. Радад халаалт огт алга. Сууж, юм бичихээр гар бээрч, хамар хөхөрч, эмэгтэйчүүд чичирч байна. Зарим нь пальтогоо огт тайлахаа больсон” гэжээ.
Гэтэл олон нийтийн сүлжээ хэрэглэгчид гишүүдээ өрөвдсөнгүй. Харин ч “Хүйтэнд үслэг эдлэл илүү сайн хадгалагддаг шүү”, “Гишүүд өөрсдөө халаалтынхаа мөнгийг төлөхөө мартчихаж” гэсэн бол зарим нь Киевийн төсвийн байгууллагуудын паар одоо ч хүйтэн хэвээр байгаа гэж тэмдэглэжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн