Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өдөрт ойролцоогоор 400 гаруй өвчтөн ирж эмчилгээ үйлчилгээ авч байна. Үүний 47 хувь нь халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан байгаа аж.
Насны хувьд 45-аас дээш насны иргэд зонхилж байгаа бөгөөд гэмтлийн гол онош нь дээд доод мөчдийн хугарал, толгойн гэмтэл эзэлж байна. Сүүлийн өдрүүдэд цас их хэмжээгээр орсны улмаас хотын халтиргаа гулгаа, замын түгжрэл, осол, аваар бэртлийн тоо эрс нэмэгджээ.
Иймд иргэдийг гадуур явахдаа сонор сэрэмжтэй байж замын хөдөлгөөнд соёлтой оролцож байгууллага болон өөрийн хашаа байшингийн ойролцоох цас мөсийг цэвэрлэж иргэний үүргээ биелүүлэхийг ГССҮТөвийн эмч ажилчид уриалжээ.
Эх сурвалж: gogo (Р.АДЪЯАСҮРЭН)