Фото: ©eso.org
Солонгосын Одон орон ба сансар судлалын хүрээлэнгийн эрдэмтэд өмнөх гаригсийн загварт багтахааргүй маш хачин гариг олсон тухай мэдээлжээ. Тэнгэрийн заадсын балжид, ирээдүйд од болон хувирах экзо гаригийг тэд олсон хэмээн Popular Mechanics хэвлэл бичсэн байна.
Балж гэдэг нь галагтикийн товгор хэсэг бөгөөд бөөрөнцөг хэлбэрийг санагдуулах энэхүү балж гэдэг нь мушгиа болон линз маягийн галагтикийн төв болдог байна. Тэр нь заримдаа хөгшин оддоор дүүрсэн эсвэр хар нүхтэй байдаг аж. Нэг тийм орчин солонгос эрдэмтэд OGLE-2016-BLG-1190Lb гэж нэрлээд байгаа гаригаа олжээ
OGLE-2016-BLG-1190Lb нь Бархасвадь гарагаас 13 дахин том бөгөөд өөрийн хэмжээгээр супер оддын бүтээмж болох бараан одой гэгчдэд ойр аж. Түүнийг гариг гэж хэлэхэд хэцүү гэнэ. Одон орончид түүнийг сансрын телескоп Спитцерын тусламжтайгаар гравитацийн линзийн гэх аргаар илрүүлжээ.
Тэнгэрийн биетийг судлах Гравитацийн линзийн гэдэг нь ажиглагч ба од хоорондуур биетүүдийг гарах үеэр биетийг тогтоон тодорхойлдог арга юм байна. Биетийн гэрэл хаасан хэмжээгээр тэр ямар байгууламж гэдгийг тодруулдаг аж. Энэ аргыг байнга хэрэглэх боломж муу ч гэсэн тэр нь хорвоогийн хамгийн алсын биетийн тухай мэдээлэл өгдөг юм.