Жүжигчин Наталт Портман Израилийн “Генезис” шагнал хүртлээ. Энэ шагнал нь жил тутам олгогддог. Нэг сая ам.доллар дагалддаг учраас “еврейн Нобель” хэмээн хэлэгддэг. Шагналыг еврейн үнэт зүйлст хамаатай, мөн хойч үедээ үлгэр болсон еврей үндэстнүүдэд олгодог мэргэжлийн шагнал аж.

Портман ийм өндөр үнэлгээнд баярлахын зэрэгцээ “еврей өв соёл, үндэс угсаатайдаа бахархдаг” гэсэн байв. Тэр “Генезис” шагнал хүртсэн тав дахь  шагналтан нь болж байна. Өмнө нь ийм шагналаар Нью-Йоркийн экс мэр Майкл Блумберг, жүжигчин Майкл Дуглас зэргийн хүмүүс шагнагдаж байв. Портман шагналын мөнгөө еврей эмэгтэйчүүдэд туслахад зориулна гэжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн