Хятадын засаг захиргаа хүрээлэн буй орчны бохирдолд ихээхэн анхаарал хандуулж байна. Тэд хүлэмжийн хийн хаягдлын хэм хэмжээг зөрчигсөдтэй дотооддоо идэвхитэй тэмцэж эхэлжээ. НҮБ-ын илтгэл тайланд Хятад агаарын бохирдол гаргасан үйлдвэрүүдийнхээ 40 гаруй хувийг хаасан. Мөн 80 000 үйлдвэрийн удирдлага зөрчил гаргасан учраас эрүүгийн хэрэгтэн болсон талаар тэмдэглэгджээ.
Агаар мандалд илгээж байгаа нүүрсхүчлийн хийн хаягдалтай тэмцэх зорилгоор Хятадын Засгийн газраас нэг шоо метрт 47 бичил аюултай хэсэг байх ёстой хэмжээг 2035 он гэхэд 35 микрограмм болтол буулгах норматив гаргасан байна.
“Энэ зорилгыг биелүүлэх нь амаргүй. Гэхдээ бид маш их хүчин чармайлт гаргах ёстой” гэж байгаль орчны хамгаалалтын сайд Ли Ганзе мэдэгдсэн байна. Хятад агаарын бохирдолтой хийх тэмцлээ 2013 оноос эхлүүлжээ. Сүүлийн хоёр жилд энэ талын хяналт шалгалтаа хоёр дахин нэмэгдүүлж, үе үе гэнэтийн шалгалт явуулж буй аж.