Энэтхэгийн нийслэл Дели хот өтгөн саарал утаанд баригджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр хотын зарим дүүрэгт агаарын бохирдлын түвшин байх ёстой хэмжээнээсээ 30 дахин нэмэгдсэн байна. Энэтхэгийн эрүүл мэндийн байгууллагаас хотод онц байдлын дэглэм зарлаж, экологийг сайжруулахын тулд боломжтой бүхнийг хийхийг уриалж байна. Үүнээс гадна энэ сарын 19-нд төлөвлөөд байсан хотын марафоныг цуцлах зөвлөмж гаргажээ.
Олон нийтийн сүлжээ хэрэглэгчид амьсгалахад хүнд байна хэмээн гомдоллож байгаа бол Дели хотын сайд Арвинд Кежривал дунд сургуулийг хэд хоногоор хаах хүсэлтийг Боловсролын яамандаа тавьжээ. Делид өвлийн улиралд агаарын бохирдлын түвшин нэмэгддэг. Энэ нь хөрш Пенжаб болон Хаьяна мужийн фермерүүд талбайгаа цэвэрлэхийн тулд сүрэл шатаадагтай холбоотой.
Салхины хурд бага, тоос ихтэй, хогоо шатаадаг, ёслолын буудлага ашигладаг зэрэг нь Делигийн агаар бохирдоход гол нөлөө үзүүлж буй хүчин зүйлс юм. ДЭМБ-ын мэдээлснээр жил бүр тус улсад агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс болж 620 мянган хүн нас бардаг байна.