Францын хөдөөд нарны зайгаар бүтээсэн нэг км орчим автозам ашиглалтад оржээ. Энэ гайхамшигт автозамыг 3400 хүн оршин суудаг Турувро-Пэрш хотоор дайрч байгаа аж. Автозамд 2880 нарны зай суурилуулсан байна. Ийм зам дундажаар цагт 760 киловатт цахилгааныг өдөр бүр үйлдвэрлэх бөгөөд нартай өдрүүдэд 1500 хүртэлх киловаттыг гаргаж чадах аж.
Хавтгай, хөдөлгөөнгүй суурилуулсан нарны зай нь нарны гэрлийг бага авдаг учраас ийм хэмжээний цахилгаан гаргаж байгаа аж. Гэсэн ч ийм станц дунд хэмжээний байрны цахилгааныг жилийн турш үйлдвэрлэх гэнэ. Одоогоор эрчим хүчийг нь замын гэрэлтүүлэгт ашиглаж байна.
Нарны хэврэг зайг автомашины дугуйнаас хамгаалахын тулд түүнийг таван давхар цахиураар бүрсэн байна. Ийм төсөл нь 5 сая еврогийн үнэтэй бөгөөд хэзээ өөрийн өртгөө төлөх нь тодорхойгүй. Төслийг хоёр жил хэрэгжүүлэх юм. Одоо түүнийг Colas гэх тив хоорондын компани санхүүжүүлсэн ба одоогоор туршилтын маягаар ашиглаж буй аж.