АНУ-ын Нью-Йорк хотын доод Манхэттен дүүрэгт нэгэн этгээд унадаг дугуйн зам руу ачааны машинтай давхин орж найман хүнийг дайран хөнөөж, 11 хүнийг гэмтээж бэртээлээ гэж “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ. Хэрэг орон нутгийн цагаар мягмар гаригийн (2017.10.31) үдээс хойш 15:00 цагийн үед болжээ.

Mev хотын дарга Билл де Блазио болон холбогдох албаныхан халдлагыг “террорист халдлага” гэж үзэж байна. Цагдаа нарын ярьснаар, гэмт этгээд явган зорчигчид болон унадаг дугуйтай хүмүүсийг дайрсныхаа дараа буу бариад машинаасаа гарч иржээ. Энэ үед түүнийг цагдаа нар буудан шархдуулж, баривчилсан аж.

Сэжигтэн нь 2010 онд АНУ-д цагаачлан ирсэн Сайфулло Сайпов гэгч 29 настай этгээд. Тэр уг машиныг түрээсэлж авсан, арабаар “Аллах Акбар” буюу “Бурхан бол аугаа” гэж хашгирч байсан гэж нүдээр харсан гэрчүүд ярьжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн