Олны танил хүн бага насны хүүхэд хүчирхийлэхийг завджээ

Өнгөрсөн баасан гаригт бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарч, сэжигтэнийг цагдан хорьсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Сэжигтэй этгээд 74 настай, олны танил Д гэгч нэгэн байсан долоон настай бяцхан охиныг хүчирхийлэхийг завдсан түүнийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс цагдан хорих шийдвэр гаргажээ. Энэ хэрэг гэрчийн мэдүүлэг болон эд мөрийн баримтаар нотлогдсон бололтой. Харин уг этгээдийн өмгөөлөгч батлан даалтад гаргаж авах хүсэлтээ Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан гэнэ.