Индонезийн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч АНУ-д нэвтэрч чадсангүй

2017-10-24 10:141min0
Indonesian

Америкийн гааль хилийн алба Индонезийн зэвсэгт хүчний ерөнхий командлагч Гатот Нурмантьог АНУ-ын газар нутагт нэвтрүүлсэнгүй. Генерал Нурмантьо нь Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Жозеф Данфордын урилгаар энэ сарын 23-24-нд Вашингтонд болж буй хэт даврагсадтай тэмцэх асуудлаарх бага хуралд оролцох гэж байсан аж.

Индонезийн зэвсэгт хүчний ерөнхий командлагч Жакартагаас Вашингтон руу нисэхээсээ өмнөхөн АНУ-ын гааль, хилийн албанаас АНУ-ын газар нутагт оруулахгүй гэсэн мэдэгдэл хүлээн авсан байна. Харин ямар шалтгаанаар татгалзсан тухай АНУ-ын Төрийн департаментаас тайлбар хийхээс татгалзжээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй