Lan хар салхины улмаас нэг хүн амиа алдаж, 90 хүн бэртжээ

2017-10-24 10:041min0
japan

Японы Фүкүшима мужийн Күрияма хотод Lan хар салхины улмаас Абүкүма гол эргээсээ гарах эрсдэл нүүрлэсэн тул тус бүсийн 900 орчим иргэн яаралтай нүүх захирам хүлээн авчээ. Хотын захиргааны мэдээлснээр нийт 919 хүнийг нүүлгэн шилжүүлэх гэнэ. Lan хар салхи нь Японы Хоншю арал, Токио хотыг дайрч, хэдэн өдрийн турш аадар бороо орсон бөгөөд салхины хүч секундэд 45 метр хүрсэн билээ. Энэхүү хар салхины улмаас нэг хүн амиа алдаж, 90 хүн гэмтэж бэртсэн байна.

Эх сурвалж: РИА Новости

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй