Сибирийн бүсээс гурван сая литр хууль бус архи хураан авчээ

2017-10-19 13:101min0
OHU

Сибирийн бүсэд энэ оны 1-9 дүгээр сард худалдаанаас гурван сая литр орчим хууль бус архи хураан авчээ. Энэ тухай Сибирийн холбооны тойргийн Оросын согтууруулах ундааг зохицуулах газраас мэдэгдсэн байна. Энэ нь өмнө жилийн мөн үетэй харьцуулахад 17 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Хураасан архины дийлэнхийг нь Новосибирск, Эрхүү мужаас авсан гэнэ.

Эх сурвалж: РИА Новости

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй