Ингээд БНХАУ-ын дарга Си Жиньпин Хятадын Коммунист намын 19 дүгээр их хурлаар хэлсэн үгнээс сонирхол татам эшлэлүүдийг хүргэж байна.
Коммунизмын талаар: “Нам нь Хятадын бүх үндэстнийг нэгтгэж, тэднийг дундаж давхаргын нийгэм байгуулахад дэмжлэг үзүүлж, Хятадын онцлог шингэсэн социализмын шинэ эринд орох агуу их ялалт байгуулалцах ёстой”.
Авлигын тухай: “Авлигатай тэмцэх зонхилох чиг хандлагыг бэхжүүлж дууссан. Бид томоохон хүндрэлүүдийг даван туулж, намын эгнээн дэх гол асуудлуудаа шийдвэрлэж, Хятадын Коммунист намын гишүүдийн ёс суртахуун, ухамсрыг бэхжүүлж чадлаа. Бид нам “нуугдмал, дотоод ноцтой өвчин”-өөс ангижирч, шинэ амьдрах хүчтэй болгож чадлаа”.
Батлан хамгаалах асуудлаар: “Бид Хятадын цэргийн албыг сайжруулах, батлан хамгаалах чадварыг бэхжүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллах болно. БНХАУ-д үндэсний батлан хамгаалах салбарт явуулсан шинэчлэл нь түүхэн өсөлтөд хүрэхэд нөлөөллөө. Хятадын Ардын чөлөөлөх арми Хятадын онцлог бүхий социализмын зам руу итгэлтэй төгс урагш алхаж байна”.
Шинжлэх ухаан, сансар судлалын тухай: “Бид шинжлэх ухаан, техникийн салбарт тэргүүлэх байр суурь эзлэхийг эрмэлзэж, суурь судалгааны салбарын ажилд хүчээ нэмэгдүүлэх ёстой. Шинжлэх ухаан, сансар судлалын технологи, интернэтийн салбарт Хятад улсаа хүчирхэг гүрэн болгохын төлөө Засгийн газар идэвхтэй дэмжлэг үзүүлэх болно”.
Интернэтийн тухай: “Бид сүлжээний контенттэй холбоотой үйл ажиллагаагаа идэвхжүүлж, интернэтийг нийтээр нь хянах систем бий болгоно. Үүгээрээ дэлхий нийтийн сүлжээний цэвэр ариун байдлыг хангах болно”.
Гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн тухай: “Гадаад ертөнцөд үүдээ өргөнөөр нээх болно. Бид хөрөнгө оруулагчдынхаа хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болно. Хятадын газар нутагт бүртгэлтэй бүх компани шударга, тэгш нөхцөлд үйл ажиллагаагаа явуулах болно”.
“БНХАУ бусад орны эдийн засагт хөрөнгө оруулах арга барилаа хөгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, онлайн үйлчилгээний салбар дахь олон улсын хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд тус дөхөм болно”.
“Хятад улс өөрсдийн хөгжлийн төлөө бусад орнуудын ашиг сонирхлыг ямар ч тохиолдолд уландаа гишгэхгүй, ямар ч нөхцөлд өөрийн хууль ёсны эрх ашгаас татгалзахгүй”.
“Бид бие биедээ хүндэтгэлтэй хандаж, эрх тэгш зөвшилцөл явуулж, хүйтэн дайн, хүчний бодлогын үзлээсээ шийдэмгий салах цаг ирсэн”.
Тус улс 18 дугаар их хурлаас хойших таван жилийн хугацаа эдийн засгийн томоохон амжилтад хүрч чадсан. Одоо ч Хятадын эдийн засгийн өндөр өсөлт хэвээр хадгалагдсаар байна. БНХАУ-ын дарга 19 дүгээр их хурлаын үеэр өнөөдрөөс эхлэн 2020 он хүртэл дундаж давхаргын нийгмийг байгуулж дуусгана гэж мэдэгджээ. Харин 2020-2035 онд дараагийн үе буюу дундаж хангалуун нийгмийг байгуулж, 2035 оноос 2050 он хүртэл Хятадыг баян, хүчирхэг гүрэн болгохоор төлөвлөжээ.
Байгаль орчны тухай: “Хүрээлэн буй орчны нөхцөл эерэг түвшинд байлгах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд бусад орнуудтай харилцан хамтран ажиллахад идэвхтэй хүчин чармайлт гаргаж ажиллах шаардлагатай. Үүгээрээ Хятадын засаг захиргаа эх дэлхийгээ хүн төрөлхтөн оршин тогтнох “баянбүрд” хэвээр нь хадгалж үлдэнэ гэж найдаж байна”.
5 comments
yneheer mundag baina shyy. mash Tom zorilt tavijee.
BAINGA AVLIGATAI TEMTSENE TSAAZLANA TAGNANA HARUULDANA GEDEG MAANI ENE ULS UHAMSARIN YAMAR DOOGUUR TUVSHIND BAIGAAN SHINJ.
Яг үнэн ясан хохимой жинхэнэ монгол мангу гавал минь байнга хулгайч дээрэмчиддээ дээрэмдүүлдэг манай улс ухасмсарын өндөр төвшинд байгаан шинж
mundag hun
“Хятад улс өөрсдийн хөгжлийн төлөө бусад орнуудын ашиг сонирхлыг ямар ч тохиолдолд уландаа гишгэхгүй, ямар ч нөхцөлд өөрийн хууль ёсны эрх ашгаас татгалзахгүй”. энэ их аймаар үг байлаа