Д.Трампын хөрөнгө багасчээ

2017-10-19 13:171min0
trump

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хөрөнгө багасч байна. Нэг жилийн дотор түүний хөрөнгө 600 сая ам.доллараар буурсан тухай “Forbes” сэтгүүлд мэдээлжээ. Тус сэтгүүлийн шинжээчид АНУ-ын хамгийн баян 400 хүний жагсаалтыг гаргахад төрийн тэргүүн нь 92 байраар ухарч, 248-д ирсэн байна. Өдгөө Трампын хөрөнгө гурван тэрбум гаруй ам.доллараар хэмжигдэж байна. Харин жагсаалтыг дэлхийн хамгийн баян хүн “Microsoft”-ын Билл Гейтс 89 тэрбум ам.доллараар тэргүүлж байгаа аж.

Эх сурвалж: Forbes

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй