Халаасны хулгайг үйлдэл дээр нь илрүүлжээ

2017-10-17 15:581min0
hulgai

Цагдаа нь автобусны буудал дээр иргэдийн халааснаас гар утас, түрийвч зэргийг нь хулгайлсан хоёр эмэгтэйг үйлдэл дээр нь баривчилжээ. Гэмт этгээдүүд нь иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашиглах, сарниулах аргаар эд зүйлийг хулгайлдаг байна.

 Нийслэлийн цагдаагийн газараас хэрэгжүүлж буй “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн аяны хүрээнд  хөл хөдөлгөөн их газар болох 120 мянгатын автобусны буудал, Баянгол дүүргийн 1-р хороо, Алтай хотхоны автобусны буудал зэрэгт шалгалт хийх явцад дээрх хэргийг илрүүлжээ. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүллээ.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй