Швейцарийн холбооны усны шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн саяхан хэвлүүлсэн судалгаагаар тус улс жил бүр гурван тонн мөнгө, 43 кг алтыг крантны усаар урсгадаг аж. Жил бүр урсгал усанд алга болсон үнэт металлын нийт өртөг 8.6 тэрбум төгрөг болж байна. Үүнээс гадна эрдэмтэд ус цэвэрлэх байгууламжаас гадолиний, ниобий зэрэг газрын ховор элементүүд ч илрүүлжээ.
Эдгээр бүх элементийн үндсэн “нийлүүлэгчид” нь эмнэлгийн байгууллага, өндөр технологийн үйлдвэрлэл гэнэ. Хэдийгээр цэвэрлэх байгууламжинд жил бүр хэдэн сая ам.доллар хаягддаг ч үүнийг шүүж, ялгаж авах нь эдийн засгийн хувьд алдагдалтай гэжээ. Үүнээс гадна үнэт металлууд нь байгаль орчинд хор хохирол учруулахгүй тул бохирыг дахиж цэвэршүүлэх шаардлагагүй хэмээсэн байна.
Эх сурвалж: Life