Японы засаг захиргаа Америкийн “Йокота” агаарын цэргийн хүчний баазаас гарч буй дуу чимээний хохирол гэж нийслэлийн иргэддээ 5.5 сая орчим ам.доллар төлөхөөр боллоо. Нөхөн олговор өгөх энэхүү шийдвэрийг Токиогийн тойргийн шүүхээс гаргасан байна. Дээрх төлбөрийг АНУ-ын агаарын бааз байрладаг нийслэлийн баруун хэсгийн мянга орчим иргэн авах аж.
Гэхдээ Америкийн онгоцуудыг энэ дүүрэг 19:00-07:00 цаг хүртэл нисэхийг бүрэн хориглох тухай иргэдийн хүсэлтийг хүлээн аваагүй байна. Нутгийн иргэдийн хэлснээр онгоцны дуу чимээ өглөө, орой саад болж, эрүүл мэндэд нь ноцтойгоор нөлөөлж байгаа гэнэ. Дашрамд сонирхуулахад “Йоката” нь Номхон далайн баруун хойл хэсэгт орших Америкийн агаарын цэргийн томоохон баазад ордог. Энд АНУ-ын цэргийн 4000 орчим ажилтан, албан хаагч үйл ажиллагаа явуулдаг байна.
1 comment
улаан баатарчууд өмхийний нөхөн төлбөр, утааны төлбөрөө нэхэмжлэх нь зүйтэй юм байна