БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Чен Намыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй эмэгтэй өмнө нь өөр хүн рүү яг тийм байдлаар халдаж байжээ.
Энэ явдал Ким Чен Намын үхлээс хоёр хоногийн өмнө болсон байна. Нисэх онгоцны буудлын ажиглалтын камерт Вьетнамын иргэн Зоан Тхи Хыонг гэгч эмэгтэй танихгүй эрийн ард дөхөж ирээд, ямар нэгэн бодис нүүрэнд нь түрхжээ. Энэхүү нисэх онгоцны буудалд яг л энэ аргаар Хойд Солонгосын удирдагчийн ах амиа алдсан билээ. Энэ тухай “Channel News Asia”-д мэдээлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Малайзад Ким Чен Намыг хөнөөсөн гэгдэх хоёр сэжигтнийг шүүх хурал эхэлсэн юм. Одоогийн байдлаар Вьетнамын иргэн Зоан Тхи Хыонг, Индонезийн Сити Аисье нарт ял дээд хэмжээ төлөвлөөд байгаа гэнэ. Мөрдлөг шалгалтын үеэр тэд хоёрдугаар сарын 13-нд Ким Чен Намын нүүрэнд хүчтэй хордуулагч нэгдэл уусгасан тос түрхсэн байна. Сэжигтэн этгээдүүд буруугаа хүлээгээгүй бөгөөд тэднийг тоглоомын шоунд оролцуулахаар хөлсөлсөн гэжээ. Үүнээс гадна тэд амиа алдсан хүн хэн гэдэг тухай ямар ч ойлголтгүй байсан аж.